З.Энхболд: Энэ бол байж болшгүй зүйл

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02

  УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганы нээлтэд хэлсэн үгнээс:

“Эдийн засгийн хямрал, төсвийн хүндрэлтэй холбоотойгоор Засгийн газар хэмнэлтийн горимд шилжих төсөв оруулж ирэх гэж байгааг дэмжиж байна. Шилэн дансны тухай хуулийг баталж хэрэгжүүлснээр төсвийн үрэлгэн байдал ард түмний нүдэн дээр ил тод боллоо.

 Анхаарал татсан нэг жишээ дурдахад нийслэл, дүүргийн хэмжээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт олгож байгаа олон арван сая төгрөгийн урамшуулал иргэдийн хатуу шүүмжлэлд өртөж байна. Иргэдийн төлөөлөгчөөр ажиллана гэдэг цалин, урамшуулалтай ажил биш учраас энэ улирлаас эхлэн дээрх урамшууллыг зогсоох хэрэгтэй гэж үзэж байна. Сүүлийн үед төсөв хөрөнгийн үрэлгэн, замбараагүй байдал шилэн дансаар ил тод болохын хэрээр төрийн байгууллагууд шилэн дансны мэдээллийг бүдэгрүүлэх сонирхолтой болж байгааг иргэд шүүмжилж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Ийм учраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд тавих Засгийн газрын хяналтыг хүчтэй болгож, төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт үүрэг болгож байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top