ШУӨЗО-ны 60 жилийн ойд зориулж гурван иж бүрдэл марк худалдаанд гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02

Хятадын таван Өөртөө засах орны нэг ШУӨЗО-ны 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Хятадын шуудангийн газраас дурсгалын цуврал марк шинээр гаргалаа.
"Хөгжил цэцэглэлт", "Үзэсгэлэнт нутаг", "Эв нэгдэл" гэсэн гурван иж бүрдлээр хэвлэгдсэн энэхүү марк 3.6 юаний үнэтэй юм байна. "Хөгжил цэцэглэлт" марк нь Шинжааны эдийн засгийн хөгжил, Ланьжөү-Шинжааны хурдны төмөр зам, салхины эрчим хүч зэрэг бэлгэдлийн чанартай байгууламжийг харуулсан бол "Үзэсгэлэнт нутаг" маркт хөдөө аж ахуйн хөгжил, хөвөнгийн тарианы элбэг ургац, иргэдийн орон сууц, хөдөө аж ахуйн механикжилтыг дүрслэн үзүүлжээ. Харин "Эв нэгдэл" маркт уйгур үндэстний ард иргэдийн дуу бүжгийн урлагийг үзүүлсэн байна. Маркийг өнөөдөр албан ёсоор шуудангийн салбаруудад тараалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top