Коммент: “Гурван жил идэж уучихаад дөрөв дэх жил нь ийм хууль гаргаж, хуулийн луйвар хийж болох уу”

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Завсарлага авах болсон үндэслэл шалтгааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой хуралдах үеэр будилаанууд их гарсан. Жишээ нь, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуулийг хэлэлцээд дууссан учраас энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасан. Тоогоор бичсэнийг үсгээр бичээд явуулъя гэсэн. Санал хураах шатанд албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахаар болж, дэмжлэг хүлээсэн. Байнгын хороо хуулийг нухацтай хэлэлцээгүй, дунд нь нэлээн будилаан болсон. Гишүүдийн ойлголт нэг болоогүй байхад санал хурааснаас будилаан ч бас гарсан. Ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцээд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гээд 49 гишүүн саналаа өгсөн. Тийм учраас энэ зарчим алдагдах ёсгүй. Дээрээс нь өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй холбоотой материал тараагдаагүй байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлага байгаа учраас УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүсч байна” гэлээ. Ингэснээр Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудал дахин тав хоногоор хойшиллоо.

Тиймээс “Коммент” булан гацаанд ороод байгаа өршөөлийн хуулийн талаар олон нийт ямар санаа бодолтой байгаа “цэнхэр шувууд”-ын жиргээнээс онцолсон юм.  

 АртгаА ‏@artanyan  1d1 day ago

  • Баабар: Наадул чинь шоронд бга нөхдийнхөө төлөө биш өөрсдийнхөө төлөө өршөөлийн хууль оруулж бга юм. Тэдэнд бусдыгаа бодох сэтгэл бхгүй. 

Saruul ‏@AminaMongolia  1d1 day agoMongolia

  • #Өршөөлийнхууль явж явж хэнийг өршөөх бол?? гэдэг маш сонин бна. 90 гаруй тэрбумын хохирол учруулсан гэж бид хэзээ ч дүлий байж болохгүй!!

Содбаатар Янгуг ‏@Sodbaatar_Ya  1d1 day ago

  • Өршөөлийн хууль арай ч дээ. төрийн эрхийг аваад 3 жил идэж уучихаад 4 дэх жил нь ийм хууль гаргаад хуулийн луйвар хийж болох уу.

TAABAP ‏@MrErdene  1d1 day ago

  • Албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүдийг өршөөгөөд байхийм бол Өршөөлийн хууль чинь Зөвшөөрлийн хууль болчихно шүү дээ. Бандийн юмаа. 

Uyanga Ganbold ‏@UyangaGanbold  1d1 day ago

  • Өршөөлийн хууль уул нь алдсан, зовсон хүнд хэрэгтэй хууль. Гэхдээ энэ хуулийн нэрийн дор албан тушаалтнууд ял завшина гэхээр шударга биш!!! 

Д.Золбоо ‏@zobonod  1d1 day ago

  • За энэ өршөөлийн хуулийг ёстой хууль биш гууль байдалтайгаар нь батлуулах гээд зүтгүүлж байна даа. Үнэн шир юм аа. 

Ц.Хишигтогтох ‏@Khishigtogtokh9  1d1 day ago

  • Өршөөлийн хууль авлига албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүсийг ялаас хэлтрүүлэхээр зүсээ хувиргасан бололтой

Ulzii ‏@ulziibayar_b  1d1 day ago

  • За бид нарыг Ахмадын баяр нтр гээд баярлаж бх хойгуур нөгөө Өршөөлийн хууль маань гууль болох гээд бн уу үгүй юу??? Сураг ажиг бн уу?

Содоо ‏@sodo_niitlelch  1d1 day ago

  • АН Зориг алагдсан өдрөөр авилгачдыг өршөөнө гэнээ .гүй мөн таарч бган шүү :) #ӨршөөлийнХууль 

Ganzorig Vanchig ‏@ganzorigv  1d1 day ago

  • Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөлийн хууль хэлэлцэж буй бид 50, 100 жилийн ойгоор юу хэлэлцэж баталж холиох бол?!

Г.Өнөрбаяр ‏@UnurbayarG  2d2 days ago

  • Хууль зүйн байнгын хороон дээр Өршөөлийн хуулийн ажлын хэсгийн санал уналаа! 

Amaraaliberty ‏@amaraaliberty  2d2 days ago

 Амараа ‏@AmarbayarM  Sep 30

  • Маргааш чуулган эхлэнэ.Гадаа хүйтэрч байгаа ч ордонд халуухан улс төр эхлэх бх.Төсвөөс өмнө өршөөлийн хууль,сайд огцруулах асуудал хэлэлцийш

Э Н Х Ү Ү Ш ‏@enkhwsh  Sep 28

  • Ил тодын хууль батлагдангуут эхнэрээсээ нуусан 2 хүүгээ аваад иртэл өршөөлийн хууль гарцышдээ гэцэн өөрийх нь 3 хүүг хүнд өгцөн бсан #гэнээ

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(103.26.195.83) 2015 оны 10 сарын 04

ZORIUD GANBAT ,BAYANSELENGE METIIN SUGNUUDIIG UNDUR ALBAN TUSHAALD TAVIJ DALIMDUULJ IDEJ UUJ ,ZAVHRUULAH SANAATAI bantan hutgaj ideed zugtana HULGAICHUUD

0  |  0
irgen(112.72.11.134) 2015 оны 10 сарын 03

s bayr elbeg bayrtcogtod hezee huuli vilchleh ve.herev vilchlehgvi bol negl udur ard hvcheer vilchlvvleh boloh bh shvv

0  |  0
Зочин(103.229.123.165) 2015 оны 10 сарын 02

Ганбат гэж нөхөр Хууль зүйн байнгийн хороон дарга болчихоод бантан их хутгах болж байгаа санагдах юм. Ер ньБаярцогт ч гэсэн энэ хуулийн цоорхойгоор цэвэрхэн бултчих санаатай байгаа байх шүү

0  |  0
Top