Байнгын хорооны дарга нарыг чөлөөлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

УИХ энэ долоо хоногт байнгын хорооны даргыг чөлөөлөх буюу дотоод бүтэцдээ томилгоонууд хийхээр болжээ. Тухайлбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь нарыг чөлөөлөх юм байна. Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсон тул ийн чөлөөлж байгаа аж. Бусад гурван Байнгын хорооны дарга нь МАН-ын бүлгийн гишүүд бөгөөд тус нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарсантай холбогдуулан чөлөөлөхөөр болсон байна.

Одоогоор орных нь хүмүүсийг нэр тодроогүй байгаа аж. Өнөөдөр болох бүлгүүдийн хуралдаанаар Байнгын хорооны даргад шинээр нэр дэвшигчдийг хэлэлцэж тодруулах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top