Фэйсбүүкээр охидыг хуурч, хүчирхийлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Фэйсбүүк хуудсаар дамжуулан охид, бүсгүйчүүдийг мэхэлж, хүчирхийлэхийг завдсан гэх мэдээллийн мөрөөр ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Ч.Өнөртүвшин гэгчид хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
 
“Chingis Unurtuyshin” гэх хаягаар охидыг мэхэлж байсан уг этгээдийн үйлдлийн улмаас 2-3 хүн хохирогчоор тогтоогдсон байна. 17 настай хүчирхийлүүлсэн охин “...Эхлээд хувцастай зураг авч байсан. Эцэст нь хувцсаа тайлахыг шаардаж, загнаад "Яаж чи модель болох юм бэ, хувцсаа тайл..." гээд нүцгэн зураг авсан. Хувцсаа өмсөх гэтэл жижиг буйдан руу чирч хүчирхийлсэн” гэсэн мэдээлэл өгчээ.
 
Тиймээс фэйсбүүкээр таньж мэдэхгүй хүмүүстэй яаран холбоо тогтоохгүй байхыг ЦЕГ- аас сэрэмжлүүлж байна. Мөн дээрх хаягаар мэхлүүлсэн хүн байвал цагдаагийн байгууллагад хандахыг сануулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
simba(182.160.39.149) 2015 оны 10 сарын 05

ali deer ueiin medee bn sh dee

0  |  0
Top