Автомашины ил задгай худалдааг 10 хоногийн дотор цэгцэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Сонгинохайрхан дүүргийн  32 дугаар хороонд байрлах “Авто худалдааны цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажил дуусч, нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай болон “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдлага бусад албаны хүмүүс оролцсон байна.

Авто цогцолборын эхний ээлжийн бүтээн байгуулалт болох 30 га талбайд 4 блокын  6375 автомашины зогсоолыг барьж дуусган, ийн ашиглалтад орууллаа. Нэг бүрийн үнэ нь 4 сая төгрөгийн үнэтэй авто зогсоолуудаас 1200 орчим нь эзэндээ очоод буй гэнэ. Тухайн зогсоол нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй учраас худалдан авагчийн өмч болно.

Мөн уг цогцолборт Татварын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийтийн тээврийн газар, Цагдаагийн газар, Автозамын газар, Автотээврийн үндэсний төв, банк санхүүгийн байгууллагууд тэнд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилнэ.

 Нийслэлд төвлөрсөн автомашины захуудыг уг цогцолбор руу нүүлгэх ажил эхэлсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины ил задгай худалдааг ойрын 10 хоногт цэгцлэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sss(202.21.106.150) 2015 оны 10 сарын 05

Зөв

0  |  0
Top