Хан-Уул дүүргийн зарим барилгыг дахин төлөвлөлтөд хамруулна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/782 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэх орон сууцны хорооллын 34, 35 дугаар байр, 2 дугаар хорооны 53, 54 дүгээр байр, 12 дугаар хорооны 39 дүгээр байруудыг дахин төлөвлөж барилгажуулна. Дээр дурдсан орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлэв.

Заагдсан байршилд барилгажилтын төслийг боловсруулах үнэ болох 52 сая 425 мянган төгрөгийг шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, барилгажилтын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(58.235.217.63) 2015 оны 10 сарын 06

Ulaanbaatar hotiin buh muudsan ongo zohimjgui oron suutsnuudiig ch bas dahin tolovloltond hamruulval zugeer yum.namhan namhan bairuudiig songoltnoos hasay 3 davhar 1 davhar barilguudiid bugdiig nuraaj dood tal 9 davhruudaar tootsoolj niislelee ongotei uzesgelentei hotod ajillaj surch amidratsgaay.

0  |  0
Top