Иргэдийн төлөөлөгчдийн урамшууллыг зогсоохоор болов

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид сард 4.5 сая, улиралд 13.5, хоёр улирал тутамд 27 сая төгрөгийн урамшуулал авч байсан нь Шилэн дансаар нийтэд ил болсон. Энэ мэдээллийг авсан иргэд улсын төсөв хүнд, цалин тэтгэврээ тавьж чадахгүй байдалд хүрч байхад нийслэлийн дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна хэмээн шүүмжилсэн.
 
Харин энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд нийслэлийн ИТХТ-ийн урамшууллыг энэ улирлаас эхлэн зогсоохыг Ерөнхий сайдад үүрэг болгосон юм. Мөн төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн, буруу зарцуулсан албан тушаалтнуудыг албан тушаалаас нь  чөлөөлөх хүртэлх  арга хэмжээ авч ажиллхыг Засгийн газарт үүрэг болмгосон тул НИТХ-ын төлөөлөгчид цаашид урамшуулал авдаггүй болох нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн1(103.229.122.244) 2015 оны 10 сарын 05

авсанаа буцааж өгөө...

0  |  0
Top