Монгол охин дэлхийн бяцхан миссээр тодорлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Турк улсын Анталия хотод зохиогдож буй "Little miss world-2015" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон Үй цай сургуулийн 1а ангийн сурагч 6 настай Мандах овогтой Гэрэлтэх, Little miss world-2015”” тэмцээний алмаазан титмийн эзэн болж, Баянгол дүүргийн 93- р сургуулийн 6в ангийн сурагч 10 настай Батзориг овогтой Одмаа "Little miss world-2015”” тэмцээний "Little princess of the World" ,"Best Dancer of the World 2015" номинацуудын эзэн болж гайхамшигтай амжилт үзүүлж чадсан байна. SBN телевиз little miss world ОУ-ын бяцхан миссын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулах шоу төслийг Монголд анх удаа хэрэгжүүлж ялагчаа 2015 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны хооронд Турк улсын Анталия хотод болсон ОУ-ын “LITTLE MISS WORLD 2015” тэмцээнд оролцуулсан юм. Энэхүү тэмцээний хамтран ажиллагчаар "Бяцхан мисс "улсын уралдаан ТТБ, Азийн модель агентлаг, Гүнжийн дэвтэр,  ерөнхий ивээн тэтгэгчээр Наран групп тус тус ажилласан байна. Монгол хүүхэд эх орныхоо нэрийг дэлхийн давцанд дуурсгаж өөрсдийн авъяас чадвар, оюун ухаанаараа дэлхийн бяцхан охидтой өрсөлдөн гайхамшигтай амжилт үзүүлсэнд бид бахархаж байна.  Тэд 2015 оны 10 сарын 06 өдөр эх орондоо ирцгээх юм байна.  Баяр хүргэе.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
enkhee(216.7.118.18) 2015 оны 10 сарын 06

Bayr khurgie ! Yasan mundagiin

0  |  0
urnaa”(122.201.24.78) 2015 оны 10 сарын 05

medeellee zow bichmer yumaa b.odma ni BGD-iin 93-r surguuliin suragch shtee bayar hurgie

0  |  0
Top