Б.Болорыг чөлөөлж, Д.Ганбатыг улираана

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

 Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөллөө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Тодруулбал, Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсон тул байнгын хорооны даргаас нь чөлөөлсөн байна. Мөн Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин сонгохоор болж, гишүүдийн олонхийн саналаар Д.Ганбат гишүүнийг улираан томилжээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “АН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч материал нь дутуу тараагдсан тул хойшлуулсан. Тиймээс эдгээр хуулийн төслийг бүлэг ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэнэ” гэж мэдээлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top