Б.Цогтгэрэл зарим албан тушаалтныг АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл өнөөдөр иргэний хувиар нэр бүхий төрийн байгууллага, албан тушаалтнуудыг  шалгуулахаар АТГ-т хандсан байна. Төрийн байгууллагууд худалдан авах ажиллагаатай холбогдсон таван саяас дээш гүйлгээ бүрийг байгууллагынхаа шилэн данс буланд ил тод нийтлэж байх үүрэгтэйгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Монгол-Росцветмэнт компанийг Шилэн дансны тухай хуулийг мөрдөөгүй учраас шалгуулах хүсэлтээ гаргасан байна. Б.Цогтгэрэл нь өмнө нь өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Шилэн дансны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмыг төрийн байгууллагууд хэрхэн мөрдөж байгааг олонд зарлаад байсан билээ.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top