“Амгалан” станц энэ сарын 15-нд нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Улаанбаатар хотын дулааны шинэ эх үүсвэр болох “Амгалан” дулааны станц өнгөрөгч сарын 27-ноос  эхлэн хэрэглэгчдээ дулаанаа түгээж эхэлжээ. Харин энэ хугацаанд  ямар нэгэн доголдол, хүндрэл гараагүй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлжээ.

“Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор 1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын зүүн бүсийн айл өрх, аж ахуйн нэгжүүд найдвартай дулааны эх үүсвэрт холбогдож, 50 мянган айлын орон сууц шинээр барих боломж бүрдэж байгаа юм. Тус станц энэ сарын 15-нд албан ёсны нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top