Автомашины худалдаа эрхлэгчид шинэ ”Авто цогцолбор” руу нүүхгүй гэж мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Автомашины худалдаа эрхлэгч иргэд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, шинээр баригдсан "Авто цогцолбор" руу нүүхгүй гэж мэдэгдлээ. Тэд төрийн дарамтыг эсэргүүцэж байгаа илэрхийлж, уриа лоозон зэхэн иржээ. 

“Авто цогцолбор” хэмээх шинэ байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл бүрэн хангагдаагүй, талбайн түрээс зохиомол үнэ ханштай, агаарын бохирдол ихтэй газар нутгийг сонгосон учраас бохирдлын хурц хэлбэрийн өвчлөлийн голомт руу нүүлгэн шилжүүлэх гэж байна, 6-8 мянган худалдаачин түүний ар гэрийг тооцохоор 30-40 мянган хүний эрх ашиг, амьжиргаагаа залгуулах эрх рүү шууд халдаж байна гэж үзэж байгаагаа тэд илэрхийлсэн. Мөн ШӨХТГ автозахуудыг үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэсэн дүгнэлт гаргасан учир дүн өвөл болох гэж байхад хэрэггүй нүүдэл хийхгүй гэж мэдэгдсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top