Элдэв төрлийн аппликейшн утсандаа суулгахгүй байхыг сануулав

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Пирамид луйврын гэмт хэрэг манай улсад хэд хэдэн байдлаар үйлдэгдэж иргэд их,  бага хэмжээгээр хохирч байсан. Энэхүү гэмт хэргийн төрөл цахим хэлбэрт шилжсэн нь Adkash гэх ухаалаг утасны программ ашиглан хялбар аргаар мөнгө олох тухай санал тавьж анхлан элсэхэд 139$-1639$ хэмжээний доллар төлөхийг шаарддаг. Элсүүлсэн хүний тооноос хамааран ашиг хүртэх зарчмаар ажиллана. Пирамид хэлбэрийн сүлжээ нь эцэстээ хамгийн сүүлд элссэн гишүүд нь хохирогч болох зарчмаар явагддаг.

Иймд энэ төрлийн аппликейшнийг гар утсандаа суулгалгүй, өөрийгөө болоод гэр бүл, найз нөхдөө гэмт хэргийн хохирогч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Кибер аюулгүй байдлын газраас анхааруулж байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top