Хүнсний ногооны хураалт 75 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 05

Энэ онд улсын хэмжээнд 512.3 мянга га-д тариалалт хийсэн. Тухайлбал, 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал тарьсан. 

 Энэ сарын 2-ны байдлаар нийт 110.4 мянган га талбайгаас 93.5 мянган тонн үр тариа, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4,4 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

 Улсын хэмжээнд үр тарианы хураалт 37.1 хувьтай, төмс 75.6 хувьтай, хүнсний ногоо 74.7 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top