Өнөөдрөөс эхлэн манай улс тоон системд бүрэн шилжлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

Өнөөдөр өргөн нэвтрүүлгийн тоон систем рүү орон даяар шилжсэн талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас мэдээллээ. Ингэхдээ өнгөрөгч хавраас эхлэн аналоги системийг шат дараатайгаар унтраах зарчмаар тоон системд шилжсэн юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр аналог цацалтын дахин дамжуулах станцуудыг бүрэн унтраахаар болсон байна.

Энэ сарын дундуур болох Олон улсын цахилгаан холбооны байгууллага буюу “ITU”-ийн хурлаар энэхүү чөлөөлсөн давтамжийг ямар зориулалтаар ашиглахыг шийднэ хэмээн албаныхан хэллээ. Харилцаа, холбооны зохицуулах хорооноос  зөвшөөрөл авсан 8 компани өргөн нэвтрүүлгийн дижитал цацалтыг аналог руу хөрвүүлэх нэмэлт төхөөрөмжийг худалдаж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top