Газар хөдлөлийн голомт Улаанбаатарын тойрогт байлаа, энэ яриад л өнгөрөх сэдэв үү

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

Монголчуудын нэг айхтар үг  бий.  Тэр нь “Гай газар дороос”  гэж. Хүн төрөлхтөнд байнга санамсаргүй байдлаар заналхийлдэг аюулын нэг нь газар хөдлөлт. Санамсаргүй гэдэг нь энэ аюулыг урьдчилан хэлэх ямар ч боломж шинжлэх ухаанд одоогоор алга байна.

Өнгөрөгч XX зуунд манай гариг дээр найман балл ба үүнээс хүчтэй ихээхэн хэмжээний хохирол учруулж болох газар хөдлөлт 170 удаа болж хоёр сая гаруй хүн амь насаа алдсан гэсэн тооцоог АНУ дахь газар хөдлөлт судлалын олон улсын холбооноос гаргажээ. 

Хэдэн тэрбумын хөрөнгө, хэдэн мянган хүний амь насаар хэмжигдсэн ийм аюул дэлхийн хаа нэгтээ тохиолдсоор л байна.  Хамгийн ойрмогхоны жишээ гэвэл Балбын нийслэл Катманду хот. Өнгөрсөн хавар Гималайн ууланд  болсон 7.9 баллын хүчтэй  дараалсан газар хөдлөлийн үеэр 9000 шахам хүн амь үрэгдэж Катманду хотын ихэнхи хэсэг газартэй тэгширсэн гэдэг.  Хэдхэн жилийн өмнө буюу 2008 онд Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлт наанадаж 80 мянган гаруй хүний амь насны гарзтай байсан гэхчлэн тоочоод байвал  олон тохиол баримтыг дурдах боломжтой.  

Газар хөдлөлтийн төв нь үндсэндээ Улаанбаатарын тойрогт буюу Гачууртааас 7-8 км-ийн зайтай байжээ. Газар хөдлөлтийн хүч 4.5 магнитуд хүрчээ.  Энэ бол хэмжээ далайцын хувьд дундаж хүчтэй хөдлөлтөд тооцогдоно.

Мэдээж газар хөдөлөлтийг эргэн санах шалтгаан нь өнгөрөгч бямба гаригт Улаанбаатар хотод болсон чичирхийлэл.  Бид л сайн анзааргүй болохоос биш мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаагаар маш ойрхон давталттай хоёр удаагийн газар хөдлөлт болсон гэж байна. Шадавлин, Гачуурт, Баянзүрх дүүргийн иргэд бүр битүү нүргэлэх дууг нь сонссон гэж байна.  Газар хөдлөлтийн төв нь үндсэндээ Улаанбаатарын  тойрогт буюу Гачууртааас  7-8 км-ийн зайтай Гүнжийн хагарал хэмээх газар. Газар хөдлөлтийн хүч 4.5 магнитуд  хүрсэн гэнэ.  Энэ бол хэмжээ далайцын хувьд  дундаж хүчтэй хөдлөлтөд тооцогдох аж. Судалж тогтоосноор энэ Гүнжийн хагарал гэх газарт 3500 жилийн тэртээ 7-8 баллын хүчтэй газар хөдлөлт болсноос  ийн хагарал үүссэн юм байна.  Газар хөдлөлтийг урьдчилан тогтоох боломжгүй ч төдөн жилийн давталттайгаар гэсэн байдлаар үнэлгээ өгдөг юм байна. Тухайлбал. 600 жил ч юмуу 500 жилийн давталттайгаар гэх мэт.  Энэ магадлалаар авч үзэхэд   хотын тойрог дотор бараг багтаж байгаа энэ Гүнжийн хагарал гэх газарт голомт дээрээ 7-8 магнитудын хүчтэй газар хөдлөх магадлалтай төдийгүй судалгаагаар давтамж нь ойртож байгаа гэнэ.  Ийм хэмжээний газар хөдлөлт байшин барилгыг нураах хүчтэй. Улаанбаатарын ойр орчимд  ийм газар хөдлөлийн урхаг голомт гэмээр газар ганц Гачууртад байгаа биш юм.  Бараг л бидний эргэн тойронд байна.

Хэдхэн жилийн өмнө буюу 2005 онд нийслэлд бас л чичиргээ үүсч хэрхэндээ сандаргаад авсныг иргэд санаж байгаа байх. Тухайн  тэр газар  хөдлөлтийн төв нь Дундговь аймгийн хойт хэсэгт байсан. Тодоуулбал, Улаанбаатараас 180-хан км зайд орших Дундговь аймгийн Дэрэн 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлснийг тухайн үед мэдээлж байсан санагдана.

Улаанбаатарын ойр орчимд ийм газар хөдлөлийн урхаг голомт гэмээр газар ганц Гачууртад байгаа биш юм. Бараг л бидний эргэн тойронд байна.

 Ер нь Дэрэнгээс Улаанбаатар руу чиглэсэн хагарал бий.  Баруун талаас гэхэд Хустайн нуруунаас наашаа чиглэсэн бас ийм хагарал байдаг.  Хотын орчинд гэвэл Эмэээлт хавьд газар хөдлөлийн хамгийн их идэвхи ажиглагддаг болохыг мэргэжилтэнүүд сануулдаг. Булганы Могод, Сэлэнгэ, Дундговийн Дэрэн гэсэн гурван голомт хотын эрэн тойронд байдаг аж. Түүнчлэн мэргэжилтнүүд Улаанбаатарын барилгажилтын талбайн 25 хувь нь зургаан баллын, 52 хувь нь долоон баллын, 23 хувь нь найман баллын бүсэд багтдаг гэдгийг тооцоолжээ.  Мэдээж энэ бол болзошгүй эрсдэл.

Монгол орон маань хэдийгээр Япон, Номхон далайн арлууд шиг галт бүс биш ч гэлээ газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог.  Дэлхийд томоохонд тооцогдох 1957 оны Их Богдын болон 1905 оны Булнайн нуруунд болсон 8-9 баллын хүчтэй газар хөдлөлтийг дурдаж болох бөгөөд энэ үеэр 270-370 км урт хагарал үүссэн. 1990 оноос хойш таваас дээш магнитудын газар хөдлөлт 20 орчим удаа бүртгэгдэж байсан бөгөөд ийм хэмжээний хүчийг ноцтой хэмээн тодотгож болох юм.

Энэ мэтээр болзошгүй аюулын хамгийн түрүүнд газар хөдлөлтийг нэрлэж болох юм. Муу амлахдаа бус хэрэв ийм гай гамшиг тохиолдвол яаж хамгийн бага эрсдэлтэйгээр даван туулах вэ гэдэг нь үндэсний аюулгүй байдлын  нэг хэсэг. Тухайлбал, аюул тохиолдсон үед хотоос нүүлгэн шилжүүлэх гарц хэд билээ, хаашаа вэ гэхчлэн асуудал гарна. Үндсэндээ баруун зүүн урагшаа гэсэн гуравхан гарц л одоогоор байна. Гэтэл тэдгээрийн ачаалал түргэн хугацаанд нүүлгэн шилжүүлэх шаардлагыг хангаж чадна гэдэг нь эргэлзээтэй.  

Хот төлөвлөлт, барилгын чанар чансаа,  гамшгийн үеийн сургуулилт гэхчлэн  болзошгүй бүхний өмнө дэндүү  амар амгалан байгаа нь  өөрөө маш том эрсдэл болон харагдаж байна.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
batuul(122.201.22.103) 2015 оны 10 сарын 06

zaisan tolgoi orchin gazar hodloliin idevhtei bus gee bizdee

0  |  0
Zochin(213.235.67.200) 2015 оны 10 сарын 06

San andersiin hagaral shig hagaralaa dagaj bgaa yum bhdaa

0  |  0
aimaar(182.160.2.82) 2015 оны 10 сарын 06

5n sharin tend buidan deeree suugaad tv uzej bhad neleen huchtei chichirhiilsen gej egch maani yrisan ter hagas sainii oroi baruun 4n zamd bdag manai bairand uuriin 5n tsagt or hodolj chichirhiileed bi bur aigaad serchihsen. yg tiim ued hun yahaa medehgui demii l gadagsha hardag um bnale. barilagachid mine onoo margaashiin heden tsaasni toloo um hiilee gehed ydaj hun ardaa bodoj standartiinh ni daguu chanartai barilga barij bgaaraidaa! please!

0  |  0
zochin(103.26.193.180) 2015 оны 10 сарын 06

Нөгөө сүр бадруулаад гамшгийн сургуулалт хийгээд байсан яасан бэ? Яг хэрэг болсон нөгөө муухай орилоод байдаг дохио ч байдгүй. эсвэл газар хөдлөлтийн хэмжээ бага байв уу яав?

0  |  0
shagoo(182.160.39.181) 2015 оны 10 сарын 06

neg uhej gai boltsgooh vii dee

0  |  0
darvin(202.55.180.8) 2015 оны 10 сарын 06

ene farlamentiin gishuud odoo xoorondoo bair cuuria biulaaltsaldaj baix xoorond gazar xodolbol xen xoxirox be medeej ard tumen xoxirno ulc ornii auvlgui baidald baigaliin gamshig xurtel zanalxiilj baixad tor zacagt garcan noxod uvgaa bodoj cuuj baina yaraltai auvlguin alxam xiix xereghtei ingeed duugai nudee aniad cuuj boloxgui shuu dee

0  |  0
Top