Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудын үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06
 
Үнэлэх:    Одоогийн үнэлгээ:
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй ажлуудын үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэлээ
20 минутын өмнө

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон зураг төсвийн ажлын  үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх тухай” А/785 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлын тэмдэглэлийн дагуу Гэр хорооллын  дахин  төлөвлөлтийн хүрээнд 2014-2015 онд он дамжин хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээний барилга угсралт болон  зураг төсвийн ажлын үлдэгдэл хөрөнгийн  жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл  арга  хэмжээг  санхүүжүүлэхэд  шаардлагатай 981 сая төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, холбогдох хууль болон “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-д нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгав.

Мөн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт,  хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болгожээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(58.235.217.63) 2015 оны 10 сарын 06

Ger horoololoo uter turgen house horoolol bolgoy.Oron suutsand bugd amidarch diildguimaa gehed house horoololtoi boltsgooy jigdersen ongo uzemjtei zohion baiguulalt saitai house horoololuud bii bolgoy.Ger horoololiin hashaa gudamjiig tsever tsemtsger neg ijil ongo ondor nam geed bugdiig bodoltsoj uzie. GER HOROOLOLOO SAVANDAJ UGAAY.BOSGOJ BUI SHINE HUUCHIN BAISHIN ORON SUUTSAA UTAAND BOHIRDUULAHAA BOLITSGOOY. Ger horoololoo joohon zambarmaatai emh tsegtstei haragduulmaar yumaa.Hodoonoos irj suurishij baigaa humuust anhaarch hotshuulah arga hemjee avmaar yum.

0  |  0
Top