”Нарантуул” худалдааны төвд дахин гал гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

"Нарантуул" худалдааны төвд дахин гал гарчээ. Тодруулбал өчигдөр  тус төвийн нийтийн бие засах газарт гал гарч, нэлээд хэмжээний эд зүйл шатсан байна. Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид галыг шуурхай очиж унтрааснаар, газар авахуулахгүйгээр хязгаарлаж чаджээ. Гал цахилгааны утаснаас болж гарсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top