Гэмт этгээдтэй холбоотой мэдээллийг өндөр үнээр худалдаж авна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

Хан-Уул дүүргийн 11-р хорооны хүнсний дэлгүүр, Баянгол дүүргийн “Түмэн плаза” дэлгүүр болон бусад аж ахуйг нэгжүүдээд үйлчлүүлэхдээ 20000 төгрөгийн АВ2200647, АВ8839769 серийн дугаартай мөнгөн дэвсгэртээс гүйлгээ хийсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин өдий болтол уг эмэгтэй олдоогүй байгаа тул цагдаагийн байгууллага иргэддээ дахин хандаж байна. Энэ удаа тус эмэгтэйн талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авах юм байна. Мөн мэдээллийг 96102102 утсаар хүлээн авч, нууцлалыг чандлан хадгалах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тулга(182.160.33.97) 2015 оны 10 сарын 08

Олдох байх өө

0  |  0
Top