Гааль дээр 840 гаруй сая төгрөгийн бараа хураагджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 06

Он гарсаар 840 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн хил, гааль дээр саатуулагдсан байна. Гаалийн байгууллагад бүртгэгдсэн нийт зөрчил нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад багассан боловч зөрчилтэй барааны хэмжээ нь давсан үзүүлэлттэй байгаа юм.

Харин зөрчлийн дийлэнх хувийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн захиргааны хэргийн зөрчлөөс 346 сая төгрөг, татвараас зугтсан шалтгаанаар 680 гаруй сая төгрөгийг тус тус улсад төлүүлсэн талаар Гаалийн зөрчил, шуурхай хяналтын албаны байцаагч Б.Одгэрэл онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top