Хувийн автобус компанийн ажилчид ажил хаялаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Нийслэлд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж буй бүх хувийн автобус компани өнөөдөр 06.00 цагаас эхлэн ажил хаялт зарлалаа. Үүнээс үүдэн өнөө өглөө автобусны буудал дээр автобус хүлээж ажил, сургуулиасаа хоцорсон иргэд цөөнгүй байлаа. Одоогоор Одоогоор үйлчилгээнд “Нийтийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн болон “Мяралзаа” компанийн автобусууд үйлчилгээнд гарч байгаа аж. 

Автобус компаниудын ажил хаях болсон шалтгаан нь “Смарт карт” компани хувийн автобус компаниудын цалинг олгоогүй гэнэ. Есдүгээр сарын цалинг тэр чигээр нь олгоогүй байгаа учраас ийнхүү ажил хаяж байна хэмээн тус компаниудын төлөөлөл мэдээллээ. Түүнчлэн цалингийн асуудлыг шийдээд өгчихвөл ажилдаа гарахад асуудал алга гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dd(218.100.84.139) 2015 оны 10 сарын 07

yaahaar ter smart card gedeg huviin company mongiig ni huraadag yum be zohitsuulah heregtei shde. mongoliin niitiin teever solongoschuudiin medeld ochloo doo engeed

0  |  0
xlex vg bn(112.72.13.84) 2015 оны 10 сарын 07

Tsaling n uguuch ted chin xvmvvs shde bidentei adilxan

0  |  0
иргэн(112.72.13.101) 2015 оны 10 сарын 07

цас ороод хүйтэн болж байхад гэнэт ингэж ажил хаяна гэдэг бол үнэхээр ёс зүйгүй, нийтийн төлөө үйлчилж байгаа хүмүүсээс гарах ёсгүй үйлдэл гэж бодож байна. Гэнэт гэнэт ийм зүйл хийдэгээ болих хэрэгтэй. Буудлаар дүүрэн хүмүүс үүнийг нь мэдэхгүй хүлээж зогсоод, ажил хичээлээсээ хоцорч байна. Бусдыгаа бодооч, өөр арга зам хайгаач

0  |  0
Top