Өргөдөл хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр эхэлж, энэ сарын 09-нд дууссан бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27 дугаар хорооны байранд, Баянзүрх дүүрэгт сонгогдсон иргэд тус дүүргийн Өмч, газрын харилцааны албанд, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргийн Өмч, газрын харилцааны албанд өргөдөл гаргаж баталгажуулж байгаа юм. Өргөдлийг 09 сарын 23 хүртэл хүлээн авч дуусах байсан ч хугацааг ажлын 10 хоногоор сунгаж,  10 сарын 7-ны өдрийг хүртэл хүлээн авч байна. Тиймээс нийслэлийн иргэд Та бүхэн газар өмчлөх өргөдлөө хугацаандаа багтаж баталгаажуулна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top