12 жилийн дараа Япон сүмоч түрүү хүртлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Япон улсын Токио хотноо өчигдөр 74 дэх удаагийн Бүх Японы сүмогийн АШТ зохиогдлоо. Уг тэмцээнд Ёкозүна Какүрюү тэргүүтэй бөхчүүд оролцон барилдсан ба хасагдах журмаар зохион байгуулагдсан юм. Тэмцээний түрүүг Озэки Гоэйдо хүртэж, маэгашира Ичиножёо А.Ичинноров үзүүрлэлээ. Ингэснээр уг тэмцээний түрүү 2003 оноос хойш Япончуудад очоогүй байсаныг Гоэйдо нутагтаа авч ирж чадлаа. 2003 онд Озэки Чиётайкай түрүүлсэнээс хойш огт Япон бөх түрүүлээгүй байсан юм. Харин хоёр дахь дивизон буюу хэсэгт Жюүрёо зиндааны бөхчүүд оролцон барилдсанаас Тоёохибики түрүү хүртжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uxer mongol(202.70.46.208) 2015 оны 10 сарын 07

Anand novsh turuulj jad.gui yumuu

0  |  0
sumo uzegch(182.160.40.116) 2015 оны 10 сарын 07

ee hoorhii tiimuu

0  |  0
Top