Коммент: “Цалингаа өгөхгүй бол ажил хаяхаас яах юм бэ. Тэд ч бас хүн”

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Өнөө өглөө хувийн автобус компанийнхан ажил хаяж хотын иргэдийг “хорлов”. Үнэндээ өмнө нь мэдэгдээгүй энэ ажил хаялтаас болж өглөө ажил, сургуулиасаа хоцорсон хүмүүс олон байлаа. Харин автобусныхан Гурван сарын цалингаа өгөөгүй учраас ажил хаясан гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас нийтийн тээвэр төлбөрийн цахим системийг нэвтрүүлж, ингэснээр нийтийн тээврийн салбарынхны орлого ил болно гэж албаныхан үзсэн. Гэтэл өдөрт 20-30 мянган төгрөг хумсалдаг байсан кондукторуудыг халж хэдэн арван саяар нь хулгайлдаг төвтэй боллоо гэцгээж байна, автобус компанийн удирдлагууд Учир нь “Улаанбаатар смарт карт” ХХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын орлогоос 10 хувийн шимтгэл авдаг байна. Компаниуд 500 сая төгрөгийн орлого бүрдүүлсэн бол 50 сая төгрөгийг нь авдаг гэсэн үг. Энэ нь төхөөрөмж суурилуулсны төлбөр ажээ. Үүнээс гадна автобус компаниуд өдрийн орлогоо банкинд тушаадаг боловч орлого хуваарилагдан ирэхэд хураалгасан мөнгөнөөс нь их хэмжээгээр дутдаг гэнэ. Иймэрхүү олон шалтгааны улмаас тэд ажил хаяж, үр дүнд нь иргэд хохирч орхилоо. Өнөөдрийн гол сэдэв болоод байгаа энэ асуудлыг олон нийт хэрхэн хүлээж авч байгааг “Коммент” булан онцоллоо.

Ч Цэнд-Аюуш ‏@tsetkaCH  1d1 day agoMongolia

  • Смарт карт компани орлогоо доллар болгон гадаадад гаргаснаас болж жолооч нар цалингаа авч чадахгүйд хүрсэн бололтой.

Дөлөө #iTunes ‏@dulmandakh  1d1 day ago

  • Автобус чинь хүмүүсээс мөнгөө аваад л байгаа, тэр мөнгөөр цалин тавиагүй. Тэгэхээр мөнгө хаачив?

Д.Батбаяр ‏@avirbayar  1d1 day ago

  • Бид удахгүй 3 сар цалингүй байсан хүмүүсийн Хөрөг зургийг цувралаар харах байлгүй дээ

Билгүүн‏@Gumpaa

  • 3 сар цалингүй хоолгүй байгаа автобус компаниудын зөв. Ийм өдөр хаяж хүргэдэг нь ч зөв. Хариуцсан яам дарга нар хаана байна.

Г.Тэгшжаргал ‏@ETVTegshee  1d1 day agoMongolia

  • Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөв гэгчээр Автобусыг дагаж микроныхон ажил хаядаг нь ч юув дээ, алгаа үрээл хэдэн тойрог хийгээд авдаг газар

Дарьганга Ангараг ‏@aingio_adore  1d1 day ago

  • Нийтийн тээврийнхний цалинг 3 сар тавиагүй гэнэ. Ажил хаяхаас яахав дээ. Иргэдэд учирсан хохиролыг хэн барагдуулах вэ

БИ ТЭЭВЭРЧИН. ‏@Enkhbataa  1d1 day ago

  • Хувийн автобус компанийнхан дур зоргоороо ажил хаялт зарладаг маш буруу. Нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах ёстой. Нөхөн олговорыг бүү ӨГ!

Батбаяр‏@batbayarYu

  • Атуусны гаруудыг бүгдийг нь тэр чигт халаад цомхтголд орсон төрийн албан хаагчдаасаа ажилд аваа. Сэтгэлгүй юмнууд дандаа ингэж байх юм.

BATTULGA Nergui ‏@tomoomn  1d1 day ago

  • Ард түмэнд яаж ханддагаа батлан харууллаа #Автобустай нөхдүүдийн холбоо наад ажлаа бүр мөсөн хаяарай!

Билгүүн ‏@Gumpaa  1d1 day ago

  • Олон сар цалингүй бол хэн ч ажил хаяна. Автуусны жолоочыг биш тэр удирдаж байгаа албан тушаалтнуудыг муулах хэрэгтэй ш дээ.

otc coinmarket ‏@bayanmunkh6  1d1 day ago

  • Автобусны жолооч кондукторуудыг давраацын, хариуцлага ч гэж байхгүй хэдэн баагийнууд, маршрутын хийсэн гэрээн дээр нь шууд торгууль тавиач.

BATTULGA Nergui ‏@tomoomn  1d1 day ago

  • Автобус эзэмшигчдийн холбоо гэгч "хошин шогийнхонд" төрийн төмөр нүүр гаргах цаг болж!

Төмөр хүн ‏@zdavaajav  1d1 day agoMongolia

  • Нэмээгүй байхөө?! Смарт сити гээд бараг атуус компаниасаа илүү ашиг олдог газар гараад ирсэн

МАДААМ ‏@ETuwshin  1d1 day ago

  • Атуус амьдралын утга учир биш,бид алхаж чадна,чадахгүй бол машаанаа асаагаад явчина,ккк

Sumiin miss ‏@gerlee1971  1d1 day ago

  • Атуус компаниуд больчооч ээ, байнга л ингэж байхын. 9 сарынхаа байтугай 4 сараас хойш цалингаа аваагүй ажилчид хаа сайгүй байхад

Oyuk ‏@oyuk1027  1d1 day ago

  • Хувийн автобус компаниуд ажил хаяснаас болж өнөөдөр хэдэн хүн автобус хүлээж даарч зогсоо бол доо :

ЧАНСАА ‏@AmartuvshinD  1d1 day ago

  • Автобус компанийн удирдлагууд, жолооч, кондукторууд өдөр тутам 20-30.000 төгрөг идэж байснаа хүлээн зөвшөөрсөөр байвал тэмцэл нь үр дүнгүй л

Batsaikhan B ‏@BatsaikhanBSU  1d1 day ago

  • Автобус баазууд автобусаа хүн шиг угааж сурчихаад ажил хаямаар байна.

 Enkhmandakh ] ‏@Enkhmandakh3  1d1 day ago

  • Автобус ажил хаячихсан юм чинь дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байж болно биз дээ. Машинтай нь ядаж хүүхэдтэй хүмүүсээ дөхүүлээд өгцгөөвөл ч

ДЭЛГЭРСУУРИЙН ГАНБАТ ‏@GANBATU  1d1 day ago

  • Одоо хэн нэгэн шүүхэд хандаад л ажил хаялт гэнэт зарлаж ард түмнийг хохироосон автобус компаниудыг сөхөртөл нь торгуулах хэрэгтэйшд!

Батжаргал ‏@ebatjargal_16  1d1 day ago

  • Автобус зогсох нь аргагүйшдээ өнөөдрийг хүртэл автобус компаниуд мөнгөө гаргуулж аваагүй яваа.

Аккаунтаа зарнаа ‏@GanbaaTs  1d1 day ago

  • Гайхаад л байна. Яагаад 3 сар цалинг нь өгөөгүйн бол. Албаар ажил хаялт зарлуулахын тулд ингээд байна уу. Ажил хаялтаар далимдуулж өөр юм...

Лхагвадорж Урангоо ‏@UrangooL  1d1 day ago

  • Өнөөдрийн автобус баазуудын ажил хаялт олон хүнийг хоцролтын мөнгө хасуулахад хүргэж байна даа.

Туяа ‏@shinetuya1115  1d1 day ago

  • Өглөө аав ээжээсээ 1000 төг аваад гарсан хүүхэд таксидалтай биш бас арай арай автобуснууд таарсан хүйтэн өдрөө ажил хаялт хийждээ

Цахлай ‏@tsahlai  1d1 day ago

  • Чоно борооноор гэгчээр ЭНЭ ХҮЙТЭН өглөө АВтобус ко-ууд ажил хаялт зарлаж ажилдаа яарсан хүмүүсийг хөлдөө чирэх ч гэж дээ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шүүмжлэгч(202.21.106.135) 2015 оны 10 сарын 09

яршиг 1-р эгнээгээ дугуйчдын эгнээ болгочих автобусаа болиод дугуйгаар явцгаая хүмүүсээ??? эрүүл мэндэд ч тустай шүү дээ. Хотын иргэд бараг 99% нь хөдөлгөөний дутагдалтай шүү дээ. Автобус компаныг бүү давраа

0  |  0
ална шүү(202.179.18.61) 2015 оны 10 сарын 08

дамжин суултаа үнэгүй болгооч пиздаа минь

0  |  0
ehneruudiin tuluulel(27.123.214.114) 2015 оны 10 сарын 07

Er ni avtobus baazuud dendeed bgaa. Erdem trans gdg baz ni 3 jil buh joloochdod amralt uguugui. Uchriig ni lavlatal ta nar zaalnaasaa zunduu mungu idee biz dee gsen. My nuher joloonoos uur ajil hiiy gsen ch mergejilgui. Huduu tom mashin bariulay geheer ger bul ymar ih salj bgaag harsaar bj salay gd yvuulaltai bish. Tegsen ednii kompanii joloochiin sardaa hiisen tsag ni ulsiin kompanii 2 sariin ajil bdg. Tegsen hernee ulsiin kompanias 2 dahin baga tsalin avdag. Tsaling ni 400 myngaar tootsoj Nd tuldug blhoor bairnii zeel ch bur ulger yumaa. Manaih 4.n nyalh huuhedtei.

0  |  0
dravin(202.55.180.8) 2015 оны 10 сарын 07

uul ni mongol imjener erdemted ene cmart mashiniig xiij ulcdaa mongoo uldeex canaatai baital gai bolcon darga nar colongociin komfanitai xamtarcnaac bolj mongoo gadniixand aldaj baigaa bishuu

0  |  0
Top