МАН гишүүдээ хөөжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Дархан-Уул аймгийн Засаг даргыг огцруулсан асуудал даамжирсаар МАН-ыг гишүүдээ хөөхөд хүргэжээ. Тодруулбал, өчигдөр Дархан-Уул аймгийн МАН-ын хороо хуралдаж Дарханы засаг дарга асан С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулахад оролцсон Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон найман иргэнийг МАН-аасаа хөөх шийдвэр гаргасан байна. Харин А.Энхболд, Р.Эрдэнэбаяр нарыг энэ оны зургаадугаар сард намаас хөөсөн байжээ.

 Саяхан Дархан-Уул аймгийн ИТХ-ын хурлын 31 гишүүдээс, МАН-аас арав, АН-аас ес, Шударга ёс эвслээс хоёр нийт 21 гишүүний ирцтэй хуралдаж Засаг дарга С.Насанбат болон ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн нарыг огцруулах шийдвэр гаргасан. Сүүлийн үед орон нутгийн засаг, захиргаанд ажиллаж буй МАН-ынхан нэгнээ татаж, унагаах асуудал их гарах болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top