Хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова маргааш Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Бидний үл мэдрэх ертөнцөд зочлон өнгөрсөн хийгээд ирээдүй одоо болж буй аливаа зүйлийг мэдрэн бусдад тусалж байдаг гайхалтай эрхмүүд бол зөн билэгчид юм. Тэгвэл ОХУ-ын “Зөн билгийн тулаан” реалити шоуны 13 дахь улирлын шилдэг оролцогч  “Сибирийн шулам” гэгддэг хар домын шидтэн, зөн билэгч Елена Голунова маргааш Монголд дахин ирэх гэж байна.

Тэрээр өөрийн хар дом, зөн билгээрээ үхэгчдийн ертөнцөд нэвтрэн хүмүүсийг тэднээс хамгаалж, тусалдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган иргэд түүнтэй уулзан өөрийгөө болон гэр бүлээ даатгахыг хүсдэг юм. Түүний зөн билэг ямархан хүч чадалтайг бид цэнхэр дэлгэцээр хэдэнтээ харсан бөгөөд өнгөрсөн жил анх удаа түүнтэй эх орондоо нүүр тулан уулзсан билээ. 

Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан хэмээн зарлаж байсан бөгөөд тиймээс Монголд зочилж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явсан юм. Тэгвэл тэрээр энэ удаад энэ сарын 8-10-нд эргэн монголд зочлох гэж байна.

Сибирийн удам дамжсан шидтэн Елена Голуноваг энэ удаад зөвхөн түүнд л сонсогддог дуу хоолой Монгол руу татан эргэн ирэхээр болсон гэнэ. Чухам ямар дуу хоолой түүнийг юуны учир Монгол руу дуудсан учиг нь маргааш тайлагдах нь ээ.

 

Тэрээр энэ сарын 8-10-ны хооронд буюу ердөө хоёр хоног л Монголд зочилно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг  95224833    89387227

 





Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.65) 2015 оны 10 сарын 07

Eoriin sunstei haritsdag uchraas Mongold eoriin suns duuren baidag bolohoor tuuniig tataad baihgui yu

0  |  0
Top