Т.Цогтын өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Өнөөдөр өглөө 10.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал эхлэсэн юм. Шүүгдэгч Г.Маралмаагийн хувьд шүүх хурал эхэлмэгц шүүх бүрэлдэхүүнд биеийн байдал муу, доошоо бага зэргийн цус алдалттай байгаа учраас шүүх хурлыг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан ч шүүгч Б.Мөнхбаяр зохих эмнэлэгүүдээс түүний биеийн байдлыг асуусахад “ хэвийн” хэмээн мэдэгсэн учраас шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болсон юм. Харин шүүгдэгч Т.Цогтын өмгөөлчөг Энхбат шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргасан тул шүүх хурал одоогийн байдлаар түр завсарлаад байгаа юм. Г.Маралмаагийн хувьд өдгөө 9 сартай жирэмсэн бөгөөд Улсын яллагчийн зүгээс түүнд хүний амь насыг онц хэрцгийгээр биеэ хамгаалж чадахгүй мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгаж 23 жилийн ял төлөвлөснөө танилцуулж байсан юм. Харин Т.Цогтын хувьд өмнө нь яллаж байсан зүйл ангийг өөрчилж, хүний амь насанд санаатайгаар халдсан хэрэгт буруутган 15-20 жил хүртэл хорих ял төлөвлөөд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top