Катар иргэд хууль бусаар шонхор шувууг олноор нь барьсан байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

“Шонхор шувууг олноор нь барьсан байна” гэсэн иргэний гомдлын дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар БОГУУХХ, СХД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баруун турууны орчим хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 61 шонхор шувуу тэжээж байсан Êàòàð иргэдийг илрүүлсэн байна. Тус шувууны 30 нь зөвшөөрөлтэй байсан бөгөөд үлдсэн 31 Идлэг шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан нь тогтоогдон асуудлыг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлэн өглөө.

Хуульд заасны дагуу зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол байгаль орчны хяналтын улсын байцаагч дор дурьдсан захиргааны хариуцлага ноогдуулдаг байна.
Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37,2 дахь заалтаар төлбөр төлж тусгай зөвшөөрөл авалгүйгээр шонхор барьсан гэм буруутай этгээдэд нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан үнэлгээгээр Шонхорыг 16 сая төгрөгөөр, Дэгдээхэйг-11 сая 200 мянган төгрөгөөр тус тус үнэлдэг байна. Мөн байгаль орчны хяналтын улсын байцаагч уг үнэлгээг 2 дахин өсгөн нөхөн төлүүлэх акт тавьдаг ажээ.

Мөн 39 дүгээр зүйлийн 39,1,1 дэх заалтаар хугацаа дууссан зөвшөөрлөөр шонхор ашигласан, эсхүл ангийн буу, тусгай зөвшөөрөл эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зохих çºâøººðºëã¿éãýýð барихыг завдсан иргэнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх тус тус төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top