Монгол Улс өрсөлдөх чадварын зэрэглэлээрээ 103-т эрэмбэлэгдэв

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

 Нээлттэй нийгэм форум Монгол улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг “хангалтгүй байна” гэсэн судалгаагаа өнөөдөр танилцууллаа. Тодруулбал, дэлхийн 140 гаруй орноос манай улс 10 гаруй тулгуур үзүүлэлтээр эхний 50-д багтсан байна.

Үүнд:

-Цалин хөлс тогтоох уян хатан байлаар 9-р байр

-Хөрөнгө оруулагчийн хамгаалалт гэсэн үзүүлэлтээр 14-р байр

-Татварын нийт хувь хэмжээгээр 22-р байр

-Бизнес эрхлэгчдийн шаардагдах журмын тоогоор 38-р байр

-ДНБ-үүнд эзлэх хувь хэмжээгээр 44-р байр

Мөн өрсөлдөх чадварын индексийн судалгаагаар улс орнуудыг хөгжлийн гурван түвшинд хуваан ангилдаг.

 Үүнд:

 1. Доод түвшний хөгжилтэй улс орнууд

2. Үр ашигтайгаар суурилсан эдийн засагтай улс орнууд

3. Инновацид суурилсан эдийн засагтай улс орнууд буюу дээд түвшний улс орнууд багтдаг.

 

Монгол улсын хувьд доод түвшний хөгжилтэй улс орнуудын түвшинээс үр ашигтайгаар суурилсан эдийн засагтай улс орнуудын түвшин рүү шилжиж байгаа. Энэ ангилалд нийт 16 улс багтдаг. Тухайлбал, Азербайжан, Бутан, Казакстан, Кувейт зэрэг улсуудыг дурьдаж болно. Манай улс цаашид институтын чанар, дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил зэрэг үзүүлэлтийг сайжруулах нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгаа.

 

Бизнес эрхлэхэд саад болж байгаа хүчин зүйлсийг бизнесийн удирдах ажилтнуудын дунд явуулсан судалгаа болон статистик мэдээнээс харахад:

 -Засгийн газрын тогтворгүй байдал

-Төрийн хүнд суртал

-Санхүүжилт авах боломж сул

-Инфляци

-Мэргэшсэн боловсон хүчний дутагдал

-Бодлогын тогтворгүй байдал гэж тодорхойлжээ.

 

Дэлхийн 140 орныг өрсөлдөх чадварын индексээр нь жагсаахад Швейцарь, Сингапур, АНУ, Герман, Итали зэрэг улсууд түрүүлсэн. Энэ жагсаалтанд БНХАУ 28-р байранд, ОХУ 45-р байранд, Монгол улс 103-р байранд эрэмбэлэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top