Эртний олдвор хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 07

Өвөрхангай аймгийн Уянга сумын 6-р баг, Бөөрөлжүүт гэх газар алт олборложбайсан компанийн эксковаторийн шанаганд нэр нь үл мэдэгдэх том хэмжээтэй амьтны толгойг олж, мэргэжлийн байгууллагад шилжүүлэхээр хадгалж байх үедээ хулгайд алдсан талаар мэдээлэл байсан. Тэгвэл тус олдворыг хулгайлсан этгээдүүдийг баривчилсан байна. Тэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат З, Б нар байсан бөгөөд хэргийг бүлэглэн үйлдсэн байна. Одоогийн байдлаар уг хэргийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээллэж байгаагаар хулгайлагдсан олдвор  нь 10-15 мянган жилийн өмнөх мөстлөгийн үед амьдарчбайсан савагч хирс гэх эртний амьтны толгой байж болзошгүй байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top