Улаанбаатарт 6-8 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

 Өнөө маргаашдаа зүүн зүгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр  цас орж цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 9-14 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хэнтийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй, . Салхи баруун  хойноос секундэд 8-13 метр,өдөртөөд секундэд 18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө               4-6 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top