Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

09:00 цагт ””Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв"-д Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн нийт хамт олон “Эрдмийг түгээнэ. Амьдралыг тэтгэнэ” уриатайгаар цусаа хандивлах гэж байна. 

10:00 цагт НЗДТГ-ын А танхимд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журам зэргийг хэлэлцэнэ.

11:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын байр 3 давхарт байрладаг хурлын зааланд “Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аянг танилцуулна. Улаанбаатарын цагдаагийн газраас санаачлан эхлүүлж байгаа уг аян болон Улаанбаатарт гарч байгаа гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээ мэдээллийг хүргэнэ.

11:00 цагт ЭМСЯ-ны хурлын А зааланд ХӨСҮТ, ЭМСЯ-наас сэрэмжүүлэг мэдээлэл хийнэ.

12:00 цагт Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордонд "Нийслэлийн иргэн" гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Энэ хүрээндээ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэстэй хамтран дөрвөн албан хаагчийн хуримыг үнэ төлбөргүй хийх юм.

13:00 цагт "Иргэний нээлттэй танхим"-д "Иргэдийн шударга шүүх" ТББ, Хүсэл зорилгоо нэгтгэе Үндэсний хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал зарлалаа. Тус төрийн бус байгууллага УИХ-ын 76 гишүүнд зарлан дуудах хуудас хүргэж байгаа юм байна. 

14:30 цагт Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн "Тусламжийн хэлэлцээр"-т гарын үсэг зурна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top