Ерөнхий сайдыг огцруулах бичигт Д.Хаянхярваа, О.Содбилэг нар гарын үсэг зуржээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

Өнгөрсөн тавдугаар сард АНЭУ-ын Дубай хотноо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн  “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан. Уг үйл явдлын маргааш нь УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хариуцлага тооцхоо мэдэгдэж, "Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барина.  Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулна" гэж зарласан билээ.

 Түүний санаачлагыг УИХ-ын гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Р.Амаржаргал нар гарын үсэг зураад буй. Тэгвэл тэдэн дээр нэмэгдэж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, О.Содбилэг нар гарын үсгээ зуржээ. 

 Ингэснээр нийт 10 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураад байна. Хуулиараа 19 гишүүн гарын үсгээ зурвал Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлж чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top