Тарваганы эд эрхтнийг залгиж хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

Сүүлийн жилүүдэд тарвага хууль бусаар агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх тохиолдол нэмэгдэж байна. Энэ жил тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй 9 тохиолдол бүртгэгдснээс, Ховд, Хөвсгөл аймгуудад 3 хүн өвчилж, 2 нь нас барсан. Эдгээр өвчилсөн хүмүүс нь найз нөхөд, гэр бүлээрээ эмчилгээний зорилгоор,тарваганы эд эрхтэнийг (элэг, ходоод, дэлүү, цөс, хүн мах г.мэт) түүхийгээр залгиж, шүүрхий махыг хүнсэндээ хэрэглэсний улмаас халдвар авч, өвчилөн нас барсан байна.

 

Иймээс ард иргэд ам дамжсан цуу ярианд итгэж, өөрийгөө болон найз нөхдөө эмчлэх оролдлого хийж, халдвар авах эрсдэл өндөр байгаа тул эмчилгээний зорилгоор тарваганы эд эрхтэнийг түүхийгээр хэрэглэхгүй байхыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс АНХААРУУЛЖ байна.

 

Урьдчилан сэргийлэлт:


-Монгол улсын хэмжээнд тарвага агнахыг БОНХАЖ-ын сайдын тушаалаар хориглосон  байгааг АНХААР


-Тарваган тахлын голомттой нутгаас хууль бусаар агнасан тарвага, тарваганы мах, арьс, түүхийн эд бүтээгдэхүүнийг хүн ам олноор суурьшсан хот суурин газар ХУДАЛДААЛАХ, ТЭЭВЭРЛЭХГҮЙ БАЙХ


-Тарваганы хүн мах, элэг, цөс, ходоод, бөөр зэрэг ЭД ЭРХТЭНИЙГ эмчилгээний зорилгоор, хэрэглэхгүй байх


-Сэжигтэй тарвага болон мэрэгч амьтан, тэдгээрийн зэм үхдэлтэй таарвал БҮҮ ХҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top