М.Энхсайханд хариуцлага тооцох албан тоот илгээжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

УИХ-ын гишүүн, УИХ-аас томилогдсон Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг Монгол Улсын сайд М.Энхсайханд хуулийн дагуу хариуцлага тооцуулах тухай албан бичгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн байна.

Тэрээр албан бичигтээ “Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрсөн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж болохоор байна. Иймд Монгол улсын сайд М.Энхсайханд болон түүний ажлын хэсгийн гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top