Ургац хураалт 46,2 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 08

Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийж, ургацын урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн  тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцоод байна. Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 77.1 хувийг хурааж, төлөвлөсөн ургацынхаа 53.7 хувийг, хэрэгцээт гурилын 58,2 хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гараад байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар 137,2 мянган га талбайгаас 114,2 тонн үр тариа хурааж аваад байна. Харин төмс хүнсний ногооны хувьд 85 хувьтай байгаа юм. Тодруулбал 10,3 мянган га талбайгаас 129,4 тонн төмс, 5,3 мянган га талбайгаас 58,5 тонн хүнсний ногоо хурааж аваад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top