Авто цогцолборын үнийн тарифыг тогтоолоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Өчигдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдаж “Авто худалдааны цогцолбор”-т мөрдөгдөх үнийн тарифыг хэлэлцэн баталсан байна. Ингэхдээ тус цогцолборт авто зогсоол түрээслэн машин худалдаалах иргэдийн нэг хоногийн түрээсийг 1000 төгрөг, автомашины зогсоол худалдан авсан өмчлөгчдөөс авах ашиглалт, үйлчилгээний төлбөрийг нэг хоногт 200 төгрөгөөр, худалдан авагч үйлчлүүлэгчдийн авто машины зогсоолын тарифыг нэг цагийн 100 төгрөг байхаар баталжээ. Уг үнэ нь бусад машины зогсоолуудаас 2-3 дахин бага бөгөөд энэхүү тарифыг ирэх сарын нэгний өдрөөс мөрдөж эхлэхээр болсон байна. Мөн тус цогцолбор нь нэг сарын хугацаанд буюу энэ сарыг дуустал үнэ төлбөр, хураамжгүйгээр автомашинаа байршуулж, байршлаа сонгох боломжийг авто машин худалдаалагчидад олгож байгаа аж.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zogsool haigch(112.72.13.101) 2015 оны 10 сарын 11

Ehleed tendehiin omhii uneriig daraach ee

0  |  0
Top