Газар доорхи зогсоолуудыг барина

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар хотын төв орчимд газар доогуур авто зогсоол барих тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Ингэхдээ дөрвөн байршилд газар доогуурх авто зогсоол байгуулахаар тусгасан байна. Эхний ээлжинд Чингисийн талбайн урд газар доогуурх зогсоолын барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна. Энэ бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг газар эзэмших компани хариуцахаар шийдвэрлэх аж. Харин нийслэлийн төсвөөл талбайн дээрх тохижолт, явган хүний зам тавих зэрэг ажлын хөрөнгийг гаргах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top