Маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Маргааш бүх нийтийн тод тарих өдөр. Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан  байдаг. ЭНэ Монголд хэдийнэ хэвшиж тогтжээ.

Өнгөрсөн хаврын мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэ төгөл байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, УИХ-ыын Тамгын газрын ажилтнууд оролцож мод тарьсан. Түүнчлэн энэ арга хэмжээнд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин нар болон эдгээр улсын Элчин сайдын яамны дипломат ажилтнууд Ялалтын 70 жилийн түүхт ойг билэгдэн 70 мод тарьж, шинэ төгөл байгуулж байв.

УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт “Бүх нийтээр мод тарих” энэ намрын арга хэмжээнд оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Swed(90.236.134.45) 2015 оны 10 сарын 09

Yu ve? Mod, tsetsgiig havar taridag bizdee Namar yaj mod tarih ged bga, baigaliinhaa jamaar navch, hahiagaa haydag bish biluu ene erguu eronhiilogch odoo yu hiiged bna ooriigoo baigal delhiig oorchlogch gej bodood bga ymbhda, bas tosov bolon tatvariin mongiig salhind hiisgej oorsdoo harmaalah neg zali bnada, yanada uls oron min iim medrel muutai teneg hytaduudaar udirduulhaar yaj hogjin devshih beleede , haramsaltai bn

0  |  0
irgen(202.21.115.82) 2015 оны 10 сарын 09

ARCHILAJ TORDOHGUI UM BOL NAAD TARISAN MOD CHINI URGAHGUI SHUU

0  |  0
Top