Ерөнхий сайд 2015 оны төсвийн тодотголыг танилцууллаа

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Хуваарь ёсоор баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг Ерөнхий сайд танилцууллаа. Татварын орлого буурснаас алдагдлын хэмжээ өсч, энэ оны төгсгөлд 900 гаруй тэрбумд төгрөгт хүрэх нөхцөл байдал үүсээд байгаа. Иймээс Засгийн газар төсөвт тодотгол хийхээс аргагүй болсон. Засгийн газар төсвийн тодотголыг боловсруулахдаа улсын нэгдсэн төсвийн орлогыг 6 их наяд 628 тэрбум төгрөгөөр, төсвийн зардлыг 7 их наяд 300 тэрбум төгрөгөөр төсөөлж, алдагдлыг ДНБ-ний 5 хувьтай тэнцүүлэхээр зааж өгчээ.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top