Нийтийн тээврийнхний ажил хаялт өнөөдрөөс зогсоно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Өнгөрөгч лхагва гарагийн өглөөнөс эхлэн нийтийн тээврийн хувийн компаниуд ажил хаяад байсан. Үүнээс болж иргэд маш ихээр хохироод байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс эхлэн уг ажил хаялтыг зогсооно хэмээн мэдэгдлээ. Аж ахуй нэгжүүд зөвшилцөлд хүрч үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар болсон бөгөөд “Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэдбүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан Мэргэжлийн хяналтын газар Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран ажлын хэсэг гаргаж ажил хаясан компаниудад шалгалт оруулахаар болсон байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.130) 2015 оны 10 сарын 09

Нийтийн тээврийн салбарт ажиллаж байгаа хувийн компаниудын хотод гүйцэтгэж байгаа үүрэг, хувь нэмрийг бид сайн мэддэг. Гэхдээ дургүйгээ хүрэхээр хэзээнээс ямар хугацаагаар, ямар шалтгааны улмаас ажил хаялт хийх болсноо ард олонд болоод хотын удирдлагад мэдэгдэхгүй гэнэт хийж зохисгүй ажиллагаа явуулж байгааг зөвтгөж болохгүй. Иймээс хотын удирдлага. тээврийн газрынхан дураараа аашилдаг явдлыг зогсоох, хатуу хариуцлага тооцох, иргэд аж ахуйн нэгжид учирсан хохиролыг төлүүлэх, зарим нэг компаний эрхийг хасах арга хэмжээ авах хэрэгтэй

0  |  0
Top