Аж ахуйн нэгжүүд цусаа хандивлах үйлсэд нэгдэж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

ЭМЯ-ны харьяа “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-д  цусаа хандивлагч донорын тоо нэмэгдэж байгаа таатай мэдээг хүргэе. Сүүлийн үед  иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд сайн үйлсийн аян санаачилж энэ хүрээндээ цусны донор болох санаачилгыг гаргасаар  байна. Тэдний нэг болох салбартаа тэргүүлэгч Голомт банкны 1800 гаруй  ажилтан “Та ч бас донор” нэртэй өдөрлөгийг зохион байгуулж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусаа хандивлалаа.

Цус элбэлт судлалын үндэсний төвд өдөрт 100  хүн  цусаа өгвөл цусны хомсдолд орохгүй гэдгийг хэлж байна. Энэ төвийнхөн явуулын баг гаргаж байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр  60-80 хүн цусаа өгч, эрдэнэт хүний амь аврах үйлсэд нэгддэг байна. Түүнчлэн суурин буюу “Цус сэлбэлт судлалын үндэсний төв” дээр өдөрт дунджаар 40-60 хүн цусны донор болохоор зорин очдог байна.

Голомт банкны ажилчид  нийгмийн сайн сайхан үйлсийн аянд идэвхтэй хамрагддаг. Энэ удаа тэд цусаа хандивлан сайн үйлсэд нэгдлээ. Аянд Голомт банкны 1800 ажилчид хамрагдаж байгаагаас гадны харилцагчдаа ч цусны донор болохыг уриалж байлаа.

Төрөхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон төрөлхийн цусны өвчтэй хүнд юугаар ч орлуулашгүй үнэт баялаг бол цус байдаг. Хэдийгээр манай улсад 70.000 орчим донор бүртгэлтэй байдаг ч энэ нь хүн амын тоо, өвчлөлийн байдалтай харьцуулахад хангалттай үзүүлэлт биш юм байна. Тиймээс иргэд та бүхнийг ч цусны донор болохыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.81) 2015 оны 10 сарын 12

ene tsysni tubiin vil ajillagaag shalgah tsag ni bolsoon. dendvv sejigtei baigaa. udurt 150 aas 300 hvnd tsys selbeh shaardlagatai gej medegdej baisan. ene ogt hydlaa. yamar dain bolj baigaa bish. naadyyl chin tsysaar bizness hiigeed baigaa baih shvv

0  |  0
saihan dorj bol (219.142.229.220) 2015 оны 10 сарын 09

Denduu eresdeltei shou hiij bolohgui ee. Handilaj boloh yum bii bolohgui yum bii?! Ardchilsan bas erh choloot niigemtei mongold ulsad niigmiin haldvart ovchin yar huiten,tembuu bolon belegiin zamiin haldvart ovchin havtgairsan. Elegnii A,B virus ni hogjood c,E,D geluudee olon torol viruseer orgojood baigaa.Deer DOH geh metiig asinsaagaaraa handivalj baih magadlal ondor boljee hoorhii

Top