Сайд нар чуулганы танхимд тусгай суудалтай болно

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр танхимын тодорхой хэсэгт УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргахаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр чуулганы хуралдааны үеэр танилцуулсныг гишүүд дэмжсэн юм.

Энэхүү суудлын хуваарилалт ирэх долоо хоногоос хэрэгжих бөгөөд ингэснээр УИХ-ын гишүүн- Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top