Монгол жуулчдыг буриадын цагдаа нар хамгаална

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш хойд хөршийг зорих иргэдийн тоо олширсон. Үүнийг дагаад монгол иргэд гэмт халдлагад өртөх нь нэмэгдсэн байна. Тиймээс Монгол иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Монгол, Буриадын цагдаагийн газрын ажлын уулзалт болсон байна. Уулзалтын үр дүнд монгол жуулчдыг буриад цагдаа хамгаалахаар болжээ. Буриадын Дотоод хэргийн сайд Олег Кудинов монгол талын саналыг хүлээж авснаа мэдэгдээд, хамтран ажиллах шаардлагатайг онцолсон байна.

Мөн Буриадын нутаг дэвсгэр дээр гэмт хэргийн хохирогч болсон монголчуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн талаарх мэдээллийг солилцож байхаар тохиролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top