Маргааш хаалттай байх замууд

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Нийслэлд шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй юм. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэнэ гэжУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top