Дахин төлөвлөлтийн орон сууцууд ашиглалтад орлоо

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 09

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил нийт 12 байршилд эхэлсэн. Өнгөрсөн 2014 онд 588 айлын орон сууцны барилга ашиглалтад орсон. Харин өнөөдөр Баянзүрх дүүрийн 14-р хороонд Цагаан хуаран хотхоны хоёрдугаар ээлжийн барилга ашиглалтад орлоо. Ингэснээр 432 айл шинэ байрандаа орох боломжтой болж байна. Яг ийм эрчээр урагшилж чадвал Улаанбаатар хотын гэр хорооллын 15 хувь нь орон сууцны хороолол болж өөрчлөгдөнө.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийслэлийн найман дүүргийн 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд 38 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлнэ. "Цагаан Хуаран Консалтинг" компани гэхэд 70 нэгж талбар буюу 70 айлын хашааны газрыг чөлөөлж, барилга барьсан. Газраа чөлөөлсөн бүх айл байртай болжээ.

Гурван жилийн өмнөөс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн. Сая илүү хүн амтай метро хотын толгойны өвчин болсон агаарын болон орчны бохирдол дэд бүтцийн хүрэлцээгүй байдлыг шийдэх арга бол гэр хорооллын дахин төлөвлөлт гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top