Эрүүгийн цагдаагийн газрынхан нэгнийхээ аминд хүрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

Эрүүгийн цагдаагийн газрын ажилчид нэгнийгээ хөнөөсөн хэрэг энэ сарын 9-10-нд шилжих шөнө гарсан байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн баасан гарагт Налайх дүүрэгт байрлах нэгэн амралтын газарт амрахаар очсон байна. Ингээд хоол, цайгаа идэж уусны дараа тэд нэлээд хэдэн шил архи уужээ. Гэтэл орой тус газрын дэд даргын туслах, цагдаагийн ахлагч Өлзий, ахлах нууцын мөрдөн байцаагч Хашболортой үл ялих зүйлээс маргалдаж улмаар нударга зөрүүлсэн байна. Энэ үед цагдаагийн хошууч, Хашболор амиа алдсан гэх мэдээлэл байгаа байгаа юм.

Бусдын амь насыг хөнөөсөн гэх эл хэрэгт одоо ЭЦГ-ын дэд даргын туслах Өлзийг сэжигтнээр татан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тэрбээр 1987 онд төрсөн, цагдаагийн байгууллагад ажиллаад удаагүй байгаа нэгэн аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top