Дараагийн Ерөнхий сайд С.Эрдэнэ гэв үү

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

Ийм нэгэн “бор шувуу” ордон дотуур нисээд эхэлчихэж. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн зүгээс ихээхэн шүүмжлэл өрнүүлэв. Төсвийг хөрсөндөө буулгах гэсэн Сангийн сайдын хичээл зүтгэлээс бодит алдагдал хэд байгааг сонссон хүмүүс Засгийн үйл ажиллагааг асар их шүүмжлэв. Энэ бүх шүүмжлэл эцэстээ нөгөө л Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад хариуцлага тооцох ёстой гэсэн хандлагыг олон нийтэд өглөө. Тэгээд ч Засгийн газрыг огцоруулах олон шалтгаан үүсээд байгаа гэхэд болно.

Тэгвэл энэ үймээнийг улам дэврээж, улс төрд халуухан өдрүүдийг эхлүүлж мэдэх нэгэн мэдээлэл ордноос түгэж байгаа нь дараагийн Ерөнхий сайд бол Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэсэн мэдээлэл юм. Тэр  ч байтугай С.Эрдэнийн Засгийн газрын хар зураг хэдийнэ гарчихсан гэх. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх байх гэнэ.

Тиймдээ ч Шийдлийн Засгийн газрыг огцоруулах гол сценарыг УИХ-ын дарга З.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран бичиж буй. Тэд ирэх арваннэгдүгээр сард энэ Засгийн газрыг унагана гэсэн мэдээллийг эх сурвалжууд мэдээлж байна. Мэдээж энэ бүхний төлөөс нь Н.Энхбаярт зориулсан Өршөөлийн хууль. Тэд Өршөөлийн хуулиас авлига, албан тушаалтын заалтуудыг авч хаяхгүй гэж улайрч, үүндээ хүрэхийн тулд Хуульзүйн байнгын хорооны даргыг томилолгүй удааж, чуулганы хуралдаанаас завсарлага авч цаг хожиж байгаа гэж болно. Энэ хэрээр Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал гацаад байгаа юм.

Тэрчлэн АН-ын дүрмээр бол намын дарга нь Ерөнхий сайдын албан тушаалаа хаших ёстой. Гэтэл одоо өөр, өөр хүн тус албан тушаалуудад эзэн сууж байгаа. Тэгэхээр З.Энхболд Ерөнхий сайдаа ч намын даргаа ч авах их холын санаархалтай байгаа талаар улс төрийн хүрээнийхэн ярьж байна.

 Ерөнхийдөө замаа засчихсан учраас одоо Засгийн газрыг унагах амархан болсон биз. Үндсэн хуулийн цэцийг 150 сая төгрөгийн үнэтэй “Lexus 570” машин болон 300 гаруй сая төгрөгөөр хахуульдсан баримттай, нотолгоотой хэрэгт унаад буй Засгийн газар одоо тун ярвигтай байдалд орчихлоо. Дээрээс УИХ-ын гишүүн Г.Уянга Дубайд үзэглэсэн “Оюутолгой”-н гэрээний асуудлаас болж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төсөл боловсруулаад гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлчихсэн. Уг бичигт нь нийт 11 гишүүн гарын үсэг зурчихсан байгаа. Одоо нэмээд 8 гишүүн гарын үсэг зурчихвал Ерөнхий сайдыг огцруулах эрх зүйн боломжтой болно. Мөн О.Баасанхүү гишүүний “шүд сугалах” ажиллагаа байна.  Дээр нь  МАХН-ын дарга Н.Энхбаяр “МҮАН-ыг МАХН-тай нэгд, М.Энхсайханыг намын даргын суудлаа Н.Батцэрэгт өг” гэх мэтчилэнгээр бужигнуулаад байгаа. Үүнд нь М.Энхсайхан дургүй байгаагаа илэрхийлсэн. Энэ байдал даамжирсаар “Шударга ёс” эвсэл задарвал нөхцөл байдал мөн л Ерөнхий сайдын эсрэг эргэнэ гэсэн үг.

Энэ мэтчилэнгээр Засгийг огцоруулах гэсэн санаархал бүхий хүчнүүд өнгөрсөн өдрүүдэд улам л олширлоо. Тэр ч байтугай намын нөхөд нь ч Ерөнхий сайдаа хамгаалахгүй бололтой. “Засаг огцорох эсэхээ өөрсдөө шийднэ биз” гэсэн хүйтэн хөндий үгийг намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь хэвлэлээр дайв. Ийнхүү улс төрд халалт үүсгэж, улсын эдийн засаг нам унасан энэ үед дахин нэг хэрэггүй бужигнаан төр засагт үүсч магадгүй болоод байна.

 

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.10.20.66) 2015 оны 10 сарын 13

ANd envvnees oligtoi hvn daanch baihgyi l dee. bvgd enen shig ed hurug alban tyshaalin tuluu ylsaa hydaldaj baigaa garaa tsysand hytgasan svgnvvdeer dvvren.

0  |  0
zochin(76.164.196.91) 2015 оны 10 сарын 13

ene novshnuud turuur togloj dyysahiimaa........ saihanbilegiin idesh ni ehdeed telee ni tasraad syydalaasaa byyj bgaan bn ldaa........ daraagiin ulun lyivarchin suuh ni umnuhuusuu gaigui l bgaasai gej naiday...........

0  |  0
zochin (73.22.95.194) 2015 оны 10 сарын 13

ug ch oldoxgyi baina daa

0  |  0
zochin(73.22.95.194) 2015 оны 10 сарын 13

ish chaavaasdaa

0  |  0
Munkhuu(107.77.87.54) 2015 оны 10 сарын 12

Olon busgui hunii amind hursen bh uuriinhuu saund bnga yanhandaad l bj bdag bsan Hun biz dee bish yumuu

0  |  0
нямдорж(103.229.120.49) 2015 оны 10 сарын 12

Уул нь манайхан ЕС болоод дараань шоронд ордог , одоо шоронгийнхон төр барихнээ. Ард нь олон луухгарууд байгаа дараагийн ээлжинд хоолондоо орно гээл

0  |  0
mongol(202.179.11.30) 2015 оны 10 сарын 12

Erdene niigmiin daatgaliig hoosolson odoo ulsiin sang avna gevel goridosnii garz

0  |  0
Зочин(122.201.24.202) 2015 оны 10 сарын 12

АН-д хамгийн дотуур тамиртай, ЭЗ-н маш их ашиг сонирхолтой, шорон оронд сууж байсан С.Эрдэнэгээс өөр хүн алга уу ? 2016 оны сонгуульд ялагдаж дараагийн 4 жилд гудамжинд гарч лааз өшиглөх гээгүй бол Дадлага туршлагатайгаар нь Амаржаргалаа ерөнхий сайд болгосон нь дээргүй юу ...

0  |  0
зочин(202.21.117.114) 2015 оны 10 сарын 12

Мөрөөдлөө бичиж байгаа биз дээ, ийм шоронд сууж байсан, нөхөр улсын еранхий сайдаар томилогдохгүй биз дээ, АН-ч гэхдээ ард түмнийг 3 жил басамжиллаа шүү, энэ балайнуудаас яаж салнаа, улс орноо өөд нь татаж хүн шиг сайхан амьдрах юмсан, АН-ыг зайлуулбал ч урагшлаад л эхэлнэ дээ, уул нь

0  |  0
mgl(112.72.13.237) 2015 оны 10 сарын 12

Kkkkkkkkkk. Mongol Uls unen dampuurch bna aa. Iim uls turchidtei bolohoor oros hyataduud mongoloor toglohoos ch bish yahav dee...

0  |  0
irgrn(27.123.213.10) 2015 оны 10 сарын 12

Амаржаргалаа ерөнхий сайд болгооч. Заавал асуудалтай хүмүүсийг тавих гээд байх юм. Улс, ард түмнийхээ эрх ашгийг 1-рт тавих хэрэгтэй биш үү. АН даанч яав даа. Бид харамсаж байна.

0  |  0
irgen(202.70.43.18) 2015 оны 10 сарын 12

Ene shorond orj baisan hun ES bolbol 3 amraltiin gazartaa tesviin mengeer tuilah ni men BGD-iig emchilchihsen hun Odoo salgalaad bayrlaj suugaa baih Hen ch chamaig ES bolgohgui zugeer l tsaasan malgai emsgej baigaa yum Enhbayr Enhbold 2

0  |  0
zochin(202.126.91.90) 2015 оны 10 сарын 12

Амаржаргалаа тавиачээ. бэлэн ажил хийж еед нь татах хун байсаар байтал болохгуй нехдийг ЕС болгох юм даа дэндуу увайгуй юм даа. улс орон чинь туйлдаж гуйцлээ. улдсэн богино хугацаанд эрчимтэй зев бодлого барьж явах хэрэгтэй байгааг амьдралд харуулж байна. эх орон ард тумнээ бодоочээ та нар минь

0  |  0
иргэн1(103.26.193.133) 2015 оны 10 сарын 12

:-t X_X ~X( %-(

0  |  0
Top