Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудал

Автор | Zindaa.mn
2015 оны 10 сарын 12

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болж, 11 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.“Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

2.Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн хуралдааны тухай- Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН, Аж үйлдвэрийн сайд Д.ЭРДЭНЭБАТ нар танилцуулна.

3.Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний зөвлөлдөх уулзалтын тухай-Гадаад хэргийн сайд Л..ПҮРЭВСҮРЭН, Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.

4.Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааны тухай- Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна.

5.Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай- Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна.

6. Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай - Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна.

7.Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн журам/- ХХАА-н сайд Р.БУРМАА танилцуулна.

8. Авто тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай- Зам тээврийн сайд М.ЗОРИГТ танилцуулна.

 9. Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын тухай- ЗГХЭГ-ын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна.

10.2015 оны ургац хураалтын ажлын явцын тухай- ХХАА-н сайд Р.БУРМАА танилцуулна.

11.Бусад асуудал-Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар маргааш буюу энэ сарын 13-нд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top